ДЭЛХИЙН МЭДЭЭ

Олон нийтийн сүлжээнд хамгийн АЛДАРТАЙ БРЭНДИЙГ нэрлэв

Олон нийтийн сүлжээ, хэвлэлд хамгийн их дурдагддаг, алдартай брэндүүдийн эрэмбийг “Launchmetrics” танилцуулжээ. “Media Impact Value” (MIV) алгоритмаар олон нийтийн сүлжээнд хамгийн олон хэрэглэгчид хүрдэг, чанартай контент, сурталчилгаа явуулдаг, энэ нь интернэт орчинд хурдан тархдаг гэсэн үзүүлэлтийг харгалзан энэ эрэмбийг гаргасан аж.

Францын хувцас, гоо сайхны бүтээгдэхүүний “Dior” брэнд энэхүү эрэмбийг тэргүүлж байна. Хоёрдугаарт “Chanel”, түүний араас, “Gucci”, “Louis Vuitton”, “Saint Laurent” брэндүүд удаалжээ.

Тансаг зэрэглэлийн хувцас, гоёл чимэглэл, гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртний эдгээр брэндүүд сүүлийн жилүүдэд Хятадын  вичат, вейбо, шяо хун шү зэрэг олон нийтийн сүлжээнд асар өндөр хандалт авдаг, тэр хэмжээгээр борлуулалт нь өсөж байгааг “Launchmetrics” онцолжээ.

Эх сурвалж: Business of fashion

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet