Өнөө өглөө Украины Польштой хиллэдэг баруун Львов хотод хэд хэдэн дэлбэрэлт болжээ.
Львов хотын цэргийн байгууламжууд болон автомашины дугуй засварын цэг рүү пуужин харвасны улмаас зургаан хүн амь үрэгдэж, найман хүн шархадсан гэж тус мужийн захирагч Максым Козыцкий мэдэгдсэн байна.
Мөн 40 орчим машин эвдэрч, дэлбэрэлтийн долгион ойролцоох зочид буудлын цонхнуудыг хагалжээ. Уг зочид буудалд Украины бусад газруудаас нүүлгэн шилжүүлсэн дүрвэгсэд байрладаг байна.
Хоёрдугаар сарын 24-нд халдлага эхэлснээс хойш тус хотын захад нэг удаа пуужингийн дэлбэрэлт болсон бөгөөд хотыг харьцангуй аюулгүйд тооцож байв.
Баруун хэсгийн агаарын цэргийн командлалын мэдээлснээр, Львов хотод дөрвөн удаа пуужингийн цохилт өгч, байгууламжууд ихээхэн хохирол амссан бөгөөд цохилтын үр дүнд гарсан галыг одоо ч унтрааж байна.
Мөн даваа гарагт Украины өмнөд хэсгийн Днепропетровск мужийн эрх баригчид хэд хэдэн дэлбэрэлт болсон тухай мэдээлсэн бөгөөд пуужингийн зарим хэсэг нь төмөр замын буудал болон бусад төмөр замын байгууламжийн ойролцоо туссан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
USD | 3557