Сүүлийн үед иргэдийн дунд онлайн болон бусад хэлбэрээр мөрийтэй тоглоом тоглож их хэмжээний мөнгө алдах, өрөнд орох зэрэг үзэгдэл элбэг тохиолдож байна. Үүний улмаас сэтгэл санаагаар унах, өөрийн эд хөрөнгийг худалдан борлуулж өр төлбөрөө төлөх, цаашлаад нийгэмд болоод өөртөө эрсдэлтэй үйлдэл хийх зэрэг сөрөг үр дагавар үүсч байгаатай холбогдуулан дараах зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.8 дахь хэсэгт зааснаар “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа”-г тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр хуульчилсан.

Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1 дэх хэсэгт “Тоглоом болон мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй.” хэмээн зохицуулсан тул мөрийтэй тоглоом тоглоод их хэмжээний мөнгө алдсан тохиолдолд та тухайн мөнгийг төлөх үүргийг хүлээхгүй буюу мөрийтэй тоглоом зохион байгуулж буй этгээд нь танаас мөнгө, өр төлбөр шаардах эрхийг хуулиар хязгаарласан.

Зөвхөн төрөөс зөвшөөрсөн хонжворт сугалаа, түүнтэй төсөөтэй бусад тоглоом зэргийг тоглоод мөнгө алдсан, эсхүл хожсон бол түүнийгээ төлөх, нөгөө талаас өр төлбөрийг шаардаж авах эрхтэй байхаар хуульчилсан.

  • Иймд хууль тогтоомжид заасны дагуу зохих зөвшөөрөлгүйгээр цахим болон бусад хэлбэрээр үйл ажиллагаа эрхэлж буй мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлэхгүй байх, их хэмжээний мөнгө алдсан тохиолдолд бусдын дарамт шахалтад автан өөрийн эд хөрөнгөө худалдан борлуулах, бусдаас зээл авах зэргээр өр төлбөрөө барагдуулахгүй байхыг анхааруулъя.
  • Хэрэв мөрийтэй тоглоом зохион байгуулж буй этгээдээс таныг дарамтлах, сүрдүүлэх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж өөрт учир болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
  • Мөрийтэй тоглоом тоглоод алдсан мөнгө төлөхгүй байх боломжийг хуулиар олгосон хэдий ч хууль бус мөрийтэй тоглоом тоглосон болон зохион байгуулсан этгээдэд дор дурдсан хариуцлагыг хүлээлгэхээр Зөрчлийн хууль болон Эрүүгийн хуульд тусгасан.
  • Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэж, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураана.
  • Харин олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн зохицуулалттай гэдгийг анхаарна уу.

#Мөрийтэй тоглоом,