Литвын төрийн дэмжлэгтэй хагас цэрэгжсэн байгууллага болох Буучдын холбоо нь тогтмол зэвсгээр бэлтгэл хийдэг ба таагүй нөхцөл байдал үүсвэл тулалдахад бэлэн байдаг Литвын энгийн иргэдээс бүрдсэн тус улсын цэргийн нэмэлт бүрдүүлдэг.

Буучдын холбоо нь 20-р зууны эхээр байгуулагдсан олон жилийн уламжлалтай төдийгүй Литвын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн үед нацист Германтай хамтран ажиллаж байжээ. Литва ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсны дараа тус холбооны гишүүд Литвын партизанууд болж Зөвлөлтийн эсрэг тулалдаж байв. Зарим нь сталинизмын золиос болсон байна.

1990-ээд онд Литва улс тусгаар тогтнолоо зарласны дараа Буучдын холбоо дахин сэргэжээ. Харин Украинд дайн эхэлснээс хойш тус бүлэглэлд нутгийн иргэд ихээр элсэж, нийт 14,000 гишүүнтэй болсон байна.

Литва, Орос улсын 45 жилийн турш ЗХУ-ын харьяанд байсан ба Литва тусгаар тогтносныхоо дараа 2004 онд НАТО-д элссэн юм. Сүүлийн жилүүдэд Оростой дипломат харилцаа муудаж, зөрчилдөөн улам нэмэгдсээр байсан бөгөөд Орос Украин руу түрэмгийлснээр тус улсад мөн адил зүйл тохиолдож магадгүй гэсэн айдас хүн амын дунд тархжээ. Иймд энгийн иргэд Буучдын холбоонд олноор элсэж, зэвсэг барьж, дайнд бэлтгэх болсон байна.

Литвын парламентын гишүүн Лауринас Касчиунас Украины дайныг “сэрэх дохио” хэмээн тодорхойлжээ. Оросын болзошгүй халдлагаас хамгаалахын тулд илүү сайн зэвсэглэсэн байх ёстой гэж мэдэгдсэн байна.

Энэ хүрээнд гуравдугаар сарын 24-нд Литвын парламент мэргэжлийн цэргийн алба хааж байгаа хүмүүс, сайн дурын цэргүүд, Буучдын холбооны гишүүдэд “А” зэрэглэлийн зэвсэг, сумыг гэртээ хадгалах боломжийг олгож, цагдаа, хилчидтэй хамт эргүүл хийхдээ зэвсэг, тусгай хэрэгсэл ашиглахыг зөвшөөрчээ.

Уг нэмэлт өөрчлөлтийг санаачлагч парламентын гишүүн Йонас Жарутис ингэснээр иргэд эх орноо хамгаалах боломжтой болно гэж тайлбарласан байна.

Эх сурвалж: DW

#Литва, #ОХУ, #Украины дайн,