ХБНГУ Украинд 50 орчим “Cheetah” агаараас хамгаалах танк нийлүүлэх шийдвэр гаргажээ.

АНУ-ын санаачилгаар ХБНГУ-ын “Ramstein” агаарын баазад АНУ, ХБНГУ, Автрали зэрэг 40 гаруй улсын холбогдох албан тушаалтнууд хуралдаж, Украины нөхцөл байдал болон бусад асуудлаар хэлэлцжээ.

Хурлын үеэр ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Кристина Ламбрехт “Герман улс Украинд агаараас хамгаалах танк нийлүүлж, цэргүүдийг сургана” гэж мэдэгдсэн байна.

ХБНГУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр, танкуудыг тус улсын цэргийн аж үйлдвэрийн “Krauss-Maffei Wegmann” компани Украин улсад нийлүүлнэ. Тус компанид одоогийн байдлаар Германы Зэвсэгт хүчний ашиглаж байсан 50 орчим “Cheetah” танк байгаа юм.

Өмнө нь ХБНГУ Украин улсад танк эсэргүүцэгч болон хамгаалалтын тоног төхөөрөмж зэргийг нийлүүлсэн.

#Герман улс, #Украины дайн,