Европын томоохон хий импортлогч компаниуд Оросын шаардлагыг хүлээн зөвшөөрч, эрчим хүчний төлбөрөө рублиэр хийхээр бэлтгэж байна гэж “Financial Times” мэдээлэв.
Эрчим хүчний компаниуд Оросын шаардсаныг биелүүлэхээр бэлтгэж байгаа нь Европын холбооны Оросын эсрэг тогтоосон хориг арга хэмжээний нөлөөг бууруулж, Европын эв нэгдэлд заналхийлж, Оросын эдийн засагт хэдэн тэрбумаар нь бэлэн мөнгө нийлүүлнэ гэж шүүмжлэгчид буруушааж байна.
Герман, Австри, Унгар, Словак зэрэг орны хий импортлогч компаниуд төлбөр тооцоогоо Оросын валютаар хийхийн тулд Швейцар дахь “Газпром” банканд рублийн данс нээхээр төлөвлөж байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Эдгээр компаниудад Дюссельдорф хотод төвтэй “Uniper” болон Вена дахь “OMV” зэрэг Оросын байгалийн хийн хамгийн том импортлогчид багтжээ.
Тэгвэл Европын холбоо байгалийн хийн компаниудад төлбөрөө рублиэр хийхгүй байхыг уриалав.
Лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Хэрэв гэрээнд заагаагүй бол төлбөрөө рублиэр хийх нь манай хориг арга хэмжээг зөрчсөн явдал болно. Ийм гэрээ байгуулсан компаниуд Оросын шаардлагыг хүлээж авах ёсгүй” гэж мэдэгдсэн байна.
Оросын байгалийн хийн нийлүүлэгч “Газпром” компани Польш, Болгарт байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоосны дараа Вон дер Лейен дээрх мэдэгдлийг хийжээ.
Энэ үеэр, Европы дөрвөн байгалийн хийн худалдан авагч Оросын төлбөр тооцоог аль хэдийн рублиэр хийсэн гэж “Bloomberg” лхагва гарагт эх сурвалжаас иш татан мэдээлэв. Мөн Италийн эрчим хүчний “Eni” компани урьдчилан сэргийлэх үүднээс “Газпром” банканд рублийн данс нээхээр бэлтгэж байгаа тухай мэдээлжээ.
Эх сурвалж: The Guardian

#байгалийн хий, #Европын холбоо, #ОРос,