Оросын Гадаад хэргийн сайд нацистын удирдагч Адольф Гитлерийг еврей гаралтай гэж мэдэгдсэний дараа Израиль улс ихэд эгдүүцэж, Гадаад хэргийн яам нь Оросын Элчин сайдыг дуудаж тодруулга авч, уучлалт гуйхыг шаарджээ.
Израильчуудын хувьд хамгийн чухал үйл явдлуудын нэг болох Холокостыг дурсах өдрийг тэмдэглэснээс хэд хоногийн дараа буюу ням гарагт Италийн телевизийн ярилцлагын үеэр Лавров Оросын түрэмгийллийг зөвтгөхдөө Гитлерийн гарал угсааны талаар ярьсан байна.
Сэтгүүлч Лавровоос яагаад еврей удирдагчтай Украин улсад “нацизмаас ангижруулах” тусгай ажиллагаа явуулж байгааг нь асуухад тэрээр “Би буруу хэлж магадгүй, гэхдээ Гитлер еврей цустай байсан. Тиймээс Зеленскийг еврей гаралтай гэдэг асуудлыг хөндөх нь утга учиргүй юм. Анти-Семитист хүмүүс (еврейчүүдийг хамгийн хурцаар эсэргүүцэгчид) ихэвчлэн еврейчүүд байдаг гэж мэргэн еврей хүмүүс ярьдаг” гэж хариулжээ.
Үүний дараа Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннетт “Ийм худал хуурмаг нь еврейчүүдийг түүхэн дэх хамгийн аймшигт гэмт хэрэгт буруутгаж, улмаар еврей дарангуйлагчдыг хариуцлагаас чөлөөлөх зорилготой юм. Өнөөдрийн ямар ч дайн Холокост биш эсвэл Холокосттой адилгүй” гэж мэдэгджээ.
Израилийн Гадаад хэргийн сайд Яир Лапид үүнд ихэд дургүйцэж, Лавровын үгийг “уучлашгүй” гэж нэрлэв. Мөн Израилийн “Яд Вашем” буюу Холокостын дурсгалын газрын дарга Дани Даян Лавровыг ихэд буруушаажээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Зеленский видео мэдэгдэлдээ “Надад хэлэх үг алга... Москвагийн зүгээс үгүйсгэсэн эсвэл зөвтгөсөн мэдэгдэл хийсэнгүй. Тэндий зүгээс зүгээр л чимээгүй байхыг илүүд үзэж байна. Дуугүй байгаа нь Оросын удирдлага Дэлхийн II дайны бүх сургамжийг мартсан эсвэл тэд хэзээ ч үүнээс сургамж аваагүй гэдгийг харуулж байна” гэж мэдэгдэв.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс Лавровын хэлсэн үгийг “арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн хамгийн доод хэлбэр” гэж нэрлээд, “худал хуурмаг” гэж тодорхойлсон байна.
Украины Гадаад хэргийн сайд мөн Лавровыг эсэргүүцээд, түүний хэлсэн үг Оросын өөрийнх нь “гүн шигдсэн анти-Семитизм”-ийн нотолгоо гэв.
Адольф Гитлерийн эцгийн талын өвөө еврей хүн байсан гэсэн мэдэгдлийг Гитлерийн хуульч Ханс Франк гаргаж ирсэн ч олон жилийн турш нотлогдоогүй хэвээр байгаа юм.
1953 онд хэвлэгдсэн Франкийн дурсамж номонд бичсэнээр Гитлер өөрийг нь еврей угсаатай гэсэн цуу яриаг судлахыг даалгасан бөгөөд Франк Гитлерийн өвөөг еврей хүн байсан гэдгийг нотлох баримт олсон байна. Хуйвалдааны онолчдын дунд энэ нь газар авсан хэдий ч түүхчид үүнд эргэлзсээр иржээ.
Эх сурвалж: BBC

#ОХУ, #Сергей Лавров, #Украины дайн,