Европын холбоо удаан хугацаанд Владимир Путины найз бүсгүй гэгдэж ирсэн Алина Кабаева болон Оросын үнэн алдартны сүмийн тэргүүн хамба Кирилл нарын эсрэг хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна.
Европын комисс Оросын эсрэг хориг арга хэмжээний зургаа дахь багцыг танилцуулсан бөгөөд шинэ арга хэмжээний хүрээнд Кабаева, Кирилл нарыг аяллын хязгаарлалтын жагсаалтад нэмэхээр санал болгожээ. Багцыг ЕХ-ны 27 гишүүн орон баталсны дараа хүчин төгөлдөр болох юм.
“Bloomberg” агентлагийн мэдээлснээр уг баримт бичигт Кабаеваг Ерөнхийлөгч Владимир Путинтэй нягт холбоотой гэж тодорхойлсон байна. Кабаева 2004 оны Олимпд уран сайхны гимнастикийн төрлөөр алтан медаль хүртэж, мөн 2014 онд Сочид болсон Өвлийн Олимпын наадамд Оросын тугийг мандуулж байсан. Тэрээр Путины Нэгдсэн Орос намыг төлөөлөн зургаан парламентын гишүүн байсан бөгөөд Кремлийг дэмжигч томоохон хэвлэл мэдээллийн бүлгийг удирдаж байжээ.
2008 онд Москвагийн нэгэн сонинд Путин эхнэр Людмилагаас нууцаар салж, Кабаеватай гэрлэхээр төлөвлөж байгаа тухай анх мэдээлсэн байна. Кремль үүнийг эрс үгүйсгэж, дараахан нь сонин хаагдсан юм. Хожим нь 2013 онд Путин эхнэрээсээ салж байгаагаа зарласан байна.
ЕХ-ны албаныхан мөн Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын гэр бүлийг онилсон байна. Харин Песковыг өөрийг нь өмнөх хориг арга хэмжээний багцад оруулсан.
Түүнчлэн Оросын хамгийн баян хүн Алексей Мордашовын эхнэр Марина Мордашова нөхрийнхөө хөрөнгөөс ашиг хүртдэг тул энэ жагсаалтад нэмэгдэх төлөвтэй байна.
Киевийн ойролцоох Буча хотод энгийн иргэдийг хөнөөж, тарчлаан зовоосон хэрэгт буруутгагдаж буй цэргийн офицеруудыг онилжээ. Мариуполь хотыг бүслэхэд оролцсон Оросын Үндэсний батлан хамгаалах удирдлагын төвийн дарга, цэргийн командлагч Михаил Мизинцев энэ жагсаалтад мөн багтсан байна. Херсон, Мелитополь хотуудад оросуудтай хамтран ажилласан Украины цөөн тооны албан тушаалтнуудыг мөн багтаажээ.
Түүнчлэн дайнд ашиглагдаж буй нисэх онгоц, тээврийн хэрэгсэл, эд анги болон бусад технологийг үйлдвэрлэдэг Оросын 16 компанийг хориг арга хэмжээний жагсаалтад оруулахаар ЕХ зорьж байгаа юм.
Үүнээс гадна Оросын гурван банкийг олон улсын “Swift” системээс хасаж, энэ оны эцэс гэхэд Оросын нефтийн импортыг хориглох асуудлыг хэлэлцэж байна.
Эх сурвалж: The Guardian

#Алина Кабаева, #Путин,