Сингапурын шар айраг үйлдвэрлэгч “Brewerkz” сонирхолтой орцоор хийсэн “ногоон” шар айргийг дөрөвдүгээр сараас эхлэн цэсэндээ нэмжээ. Шинэ шар айраг нь Герман арвай, Норвеги исгэгч зэрэг импортын элементүүдээс бүрддэг. Гэхдээ 95-ийг нь бүрдүүлдэг гол найрлага бол “NeWater” гэх бохир уснаас гаргаж авсан цэвэршүүлсэн шингэн аж.
“NeWater” бол бохир усыг дэвшилтэт мембран технологи, хэт ягаан туяаны халдваргүйжүүлэх аргаар цэвэршүүлсэн өндөр зэрэглэлийн дахин боловсруулсан ус юм. Уг брэнд өдгөө 20 орчим жилийн нүүрийг үзэж байгаа.
“NeWater” усыг олон удаагийн шүүлтүүрээр шүүж, цэвэршүүлсэн учраас уухад аюулгүй байна.
Олон жилийн турш Сингапурын засгийн газар өсөн нэмэгдэж буй усны хэрэглээг хангах шинэ арга замуудыг эрэлхийлж иржээ. Тус улс усаар хүрээлэгдсэн боловч хангалттай хэмжээний ундны усаар дутагддаг байна.
Албаны хүмүүсийн хэлснээр цуглуулсан борооны ус, Малайзаас импортолсон ус зэрэг нь дотоодын хэрэгцээний 50 орчим хувийг л хангадаг. Үлдсэн хэсэг нь “NeWater” болон давсгүйжүүлсэн далайн уснаас бүрддэг байна.
2060 он гэхэд Сингапурын усны хэрэглээ хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд цаашид усны эх үүсвэрийг төрөлжүүлэх шаардлага үүсэх нь гарцаагүй юм.
“NeWater”-ийн зөвлөх Райан Юэн “Хүмүүс үүнийг цэвэр ус гэж хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал юм. Хэдийгээр бохир уснаас гаргаж авсан ч шинжилгээ хийгддэг, аюулгүй гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж хэлжээ.
Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган гачиг нүүрлэж байгаа энэ үед Энэтхэг, Хятад, АНУ зэрэг бусад улс орнуудад үүнтэй төстэй төслүүдийг хэрэгжүүлж байгаа аж.
Эх сурвалж: BBC

#Сингапур,