Мягмар гарагт Оросын эрчим хүчний аварга “Газпром” компани төлбөрөө рублиэр төлөөгүй гэсэн шалтгаанаар Нидерландын “GasTerra” компанид хий нийлүүлэхээ бүрэн зогсоожээ.
Гуравдугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор Оросын Ерөнхийлөгч Владимир Путин байгалийн хийн төлбөрийг рублиэр хийхийг шаардсан ба гадны худалдан авагчид “Газпромбанк”-нд евро, рублийн данс нээлгэж, төлбөр тооцоогоо гүйцэтгэх шаардлагатай юм.
Тэгвэл Нидерландын “GasTerra” “Газпром”-ын төлбөрийн шаардлагыг биелүүлэхгүй гэдгээ даваа гарагт мэдэгджээ.
Оросын шаардлагыг биелүүлснээр Европын холбооноос тавьсан хориг арга хэмжээг зөрчих бөгөөд Оросын дэглэмийн хяналтан дор данс нээлгэх нь санхүүгийн болон үйл ажиллагааны өндөр эрсдэлтэй гэж компани хэвлэлийн мэдээндээ тайлбарласан байна.
Энэ шийдвэр нь Нидерландын айл өрхүүдийн байгалийн хийн хангамжид нөлөөлөхгүй гэж засгийн газар нь үзжээ. Мөн тус улс богино хугацаандаа байгалийн хийн хангалттай нөөцтэй бөгөөд шингэрүүлсэн хийг Оросоос бусад орноос илүү ихээр импортлохоор төлөвлөж байна гэж мэдэгдэв.
Нидерланд улс байгалийн хийн нийлүүлэлтийнхээ 15 орчим хувийг Оросоос хангадаг байна.
Үүний зэрэгцээ, хөрш Дани улсын эрчим хүчний “Orsted” компани төлбөрөө рублиэр төлөхөөс татгалзаж байгаа бол “Газпром” байгалийн хийн нийлүүлэлтээ таслахыг анхааруулсан байна. Компани мягмар гарагт төлөх төлбөрөө еврогоор үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байгаа аж.
Данийн Эрчим хүчний агентлаг даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ “Газпром”-оос байгалийн хийн нийлүүлэлтийг тасалснаар шууд нөлөөлөл үзүүлэхгүй гэж мэдэгдээд, яаралтай тусламжийн төлөвлөгөө бэлэн байгаа гэжээ.
Одоогоор “Газпром” төлбөрөө рублиэр төлөхөөс татгалзсан Польш, Болгар, Финланд зэрэг улсуудын хийн нийлүүлэлтийг аль хэдийнээ зогсоогоод байна.
Харин Италийн “Eni”, Германы “Uniper” зэрэг томоохон худалдан авагчид Оросын төлбөрийн шаардлагыг хангахын тулд “Газпромбанк”-нд данс нээлгэжээ.
Эх сурвалж: Insider

#байгалийн хий, #Газпром, #Нидарланд, #Нидарланд Улс, #ОРос, #ОХУ,