Дугуй цагаан орчмын шавар гэрүүдийг буулгасан асуудлаар эзэмшигч жуулчны баазаас нь мэдээлэл хийлээ.
Тэд "Богдхан" амралтын газар нь 2003 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Дархан цаазат газарт хуулийн дагуу ажиллаж байсан ганц жуулчны баазыг өнөөдөр нураачихлаа. Сүүлийн жилүүдэд цар тахлын нөлөөгөөр бусад байгууллагын нэгэн адилаар үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл тулгарсан ч бид тэсэж байсан. Манай байгууллага нийгмийн хариуцлагаа ухамсарлан нийтийн эрх ашгийг хүндэтгэн үзэж, иргэдийг чөлөөт цагаа зөв өнгөрөөхөд нь дэмжлэг болох үүднээс хаалга нээлттэй байлгаж, өөрсдийн хөрөнгөөр орчноо цэвэрлэн ил задгай хаясан хог хаягдлыг цэвэрлэн тохижилт үйлчилгээ хийж байлаа.
2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ирсэн гэх тайлбараар дөрвөн ширхэг том оврын экскаватор, найман ширхэг автосамосвал хүнд даацын машин үүрийн 4-5 цагийн үед үүдний төмөр хаалгыг эвдэн хүч түрэн дайран орж ирж манай байгууллагын өмч хөрөнгийг эвдэж сүйтгэн нураалаа. Тухайн өдөр 54 ширхэг гэр хэлбэртэй бетон тоосгон барилгыг доторх тавилга эд хогшлынх нь хамт нураасан. Мөн хоёр ресторан, үйлчилгээний барилга доторх тавилга, эд хогшил, хураалттай бараа материал, соёл урлаг арга хэмжээ зохион байгуулдаг тайз, спортын талбай зэрэг их хэмжээний эд хөрөнгүүдийг санаатайгаар эвдэн нураасан.
Аливаа төрийн байгууллага нь хууль ёсны хэмжээнд явуулах бол зайлшгүй урьдчилан мэдэгдэх, сануулах, хууль шүүхийн гарсан шийдвэрийн дагуу ажиллах үүрэгтэй байсан" гэсэн юм.
ФОТО:

#онцолсон, #live, #дугуй цагаан,