Австралийн шүүх “Samsung Electronics”-ийн орон нутаг дахь салбар компанийг зарим ухаалаг гар утсыг усны хамгаалалттай гэж төөрөгдүүлсэн сурталчилгаа хийснийх нь төлөө 14 сая австрали доллар буюу 9.65 сая ам.долларын торгууль оногдуулсан гэж тус улсын шударга өрсөлдөөний зохицуулагч пүрэв гарагт мэдэгджээ.
Австралийн Өрсөлдөөн ба Хэрэглэгчийн Хороо (ACCC)-ны мэдээлснээр “Samsung Australia” компани худалдан авагчдадаа зарим “Galaxy” утаснуудын усны хамгаалалтын түвшний талаар төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Тус байгууллага нь анх 2019 оны долдугаар сард “Samsung” компанийг шүүхэд өгч байжээ.
Зохицуулагчийн хэлснээр 2016 оны гуравдугаар сараас 2018 оны 10-р сарын хооронд тус компани дэлгүүрүүд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр утсыг усан сан эсвэл далайн усан дотор ашиглаж болно гэсэн сурталчилгаа явуулжээ.
Гэсэн хэдий ч “ACCC” нь ухаалаг гар утаснуудыг усан дотор хийсний дараа хэвийн ажиллахаа больсон, зарим тохиолдолд бүрмөсөн ажиллахаа больсон гэсэн олон зуун гомдлыг хэрэглэгчдээс хүлээн авсан байна.
Энэхүү төөрөгдүүлсэн мэдэгдэл нь “эдгээр ‘Galaxy’ утаснуудын борлуулалтын чухал цэг болсон. ‘Galaxy’ утас худалдаж авсан олон хэрэглэгчид төөрөгдүүлсэн зар сурталчилгааг үзсэнийхээ дараа шинэ утас худалдаж авахаар шийдсэн байж магадгүй” гэж “ACCC”-ийн дарга Жина Касс-Готтлиб мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters