Ням гарагт “Их 7”-ийн бүлгийн удирдагч нар Москвагийн эсрэг цаашид авах хориг арга хэмжээний талаар хэлэлцэхээр Европт цугласан үед Орос Украины нийслэл Киев хотын орон сууцны хороолол болон цэцэрлэгийн ойр орчимд дөрвөн удаа пуужингаар цохилт өгчээ. Киев хот хэдэн долоо хоногийн турш халдлагад өртөөгүй байсан юм.
Хотын орлогч дарга Микола Поворозник нэг хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан тухай мэдээлсэн байна.
Украины Агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр цохилтыг 1,000 гаруй километрийн зайд орших Оросын өмнөд хэсгийн Астрахань мужаас алсын тусгалтай 4-6 пуужингаар харважээ.
Ням гарагийн мэдэгдэлдээ Зеленский өнгөрсөн 24 цагийн хугацаанд Украины хүчин Оросын харвасан 62 пуужингийн заримыг нь л эсэргүүцэж чадсан гэж мэдэгдээд, орчин үеийн агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлэхийг холбоотнуудадаа дахин уриалав.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Киев рүү пуужингаар цохилт өгснийг дурдаад “Энэ бол харгис хэрцгий явдал” гэж тодорхойлов.
Харин Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба “Их 7”-ийн орнууд Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах замаар сүүлийн пуужингийн цохилтод хариу өгч, Украинд илүү хүнд зэвсэг нийлүүлэх ёстой гэж мэдэгдэв.
Мөн Оросын хүчин энэ амралтын өдрүүдэд агаарын цохилтоо нэмэгдүүлж, Украины цэргүүд ухарснаар стратегийн ач холбогдолтой зүүн хэсэгт орших Сиеверодонецк хот Оросын талыг баримтлагч хүчний мэдэлд оржээ.
Түүнчлэн бүс нутгийн эрх баригчдын мэдээлснээр Оросын пуужингууд өнөөг хүртэл бөмбөгдөлтөд өртөөгүй байсан төвийн Черкасск хотод цохилт өгсөн байна.
Одоогоор Оросын арми хүчээ Сиеверодонецкийн ойролцоох Лисичанск хот болон Украины эзэмшиж буй сүүлчийн томоохон хот болох Луганскад төвлөрүүлээд байна.
Эх сурвалж: Reuters

#Их долоо, #ОХУ, #Украины дайн,