Их Британи, АНУ, Канад, Япон улс Оросын алтны импортыг хориглохоор болжээ.
Энэ үеэр дэлхийн хамгийн баян орнуудын “Их 7”-ийн бүлэг Германд хуралдаж байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Их 7”-ийн бусад улс болох Герман, Франц, Итали улсыг уг хоригт нэгдэхийг санал болгосон байна.
Тэрээр “Twitter” хуудсандаа “’Их 7’ хамтдаа Орос улсад олон арван тэрбум долларын ашиг авчирдаг томоохон экспорт болох Оросын алтны импортыг хориглоно гэдгээ зарлана” гэж мэдэгдэв.
Албан ёсны мэдэгдлийг мягмар гарагт хийх төлөвтэй байна.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэ алхам нь Ерөнхийлөгч Путиний хөрөнгө босгох чадварт асар их нөлөө үзүүлнэ гэж мэдэгджээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард Орос Украинд цөмрөн орсноос хойш барууны орнууд чинээлэг хүмүүс, банк, аж ахуйн нэгж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн олон төрлийн хориг арга хэмжээ аваад байгаа.
Одоогийн байдлаар АНУ, Европын холбоо, Их Британи болон бусад улс Оросын 1,000 гаруй хувь хүн, аж ахуйн нэгжид хориг тавиад байна.
Их Британи алтны импортын хориг удахгүй хүчин төгөлдөр болно гэж мэдэгдсэн бөгөөд хуулийг энэ долоо хоногт парламентад өргөн барихаар төлөвлөжээ. Тус улс алтны импортыг хориглосноор 16.6 тэрбум ам.долларын Оросын экспортод нөлөөлөх юм.
Энэ нь шинээр олборлосон болон цэвэршүүлсэн алтанд хамаарах бөгөөд импортын хориг тавигдахаас өмнө хууль ёсны дагуу Оросоос худалдаж авсан алтанд нөлөөлөхгүй байна.
Орос улс жил бүр дэлхийн хэмжээнд олборлож буй алтны 10 орчим хувийг үйлдвэрлэдэг. 2014 онд Крымийг өөртөө нэгтгэснээс хойш алтны нөөц нь гурав дахин нэмэгдсэн байна.
Бавари дахь “Их 7”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины дайнтай холбоотой олон улсын хариу арга хэмжээ, үнийн өсөлт, дэлхийн хүнсний хямрал зэрэг асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #Их долоо, #ОХУ, #Украины дайн,