Европын “их гурвал” буюу Лондон, Парис, Ром урьдын адил сэтгэл татам хэвээр. Гэхдээ ковидын хөл хорионы дараах аялагчдын их хөлөөс холдохыг хүссэн жуулчид хотоос илүү хөдөө, тосгон руу явах нь зөв сонголт байж болох юм.

Жижиг хотууд нь тухайн улсын мөн чанар, гоо үзэсгэлэнг мэдрэх хамгийн сайн арга бөгөөд эдгээр Европын тосгодод ууланд авирахаас эхлээд далайд шумбах хүртэл адал явдлыг мэдрэх боломжтой.

Верназа, Итали

Санал болгох: Гайхалтай далайн эргийн харагдац.

Шаталсан усан үзмийн талбай, олон арван жилийн настай чидун мод, Газар дундын тэнгисийн харагдац бүхий Италийн Лигурийн эрэг нь явган аялагчдын диваажин юм. 11-р зууны Верназа тосгон нь дундад зууны үеийн цайзын туурь, шохойн өнгийн байшингууд, далайн эрэгт оршдог нууцлаг булангаараа алдартай. Энд каяакаар аялж, нууц агуй, явганаар хүрэх боломжгүй наран шарлагын газарт зочлох боломжтой.

Дейа, Майорка, Испани

Санал болгох: Байгалийн гайхамшигт газраар дугуйн аялал хийх.

Серра де Трамунтана уулс болон Газар дундын тэнгисийн хоорондох хад асга дээр баригдсан Дейа бүтээлч хүмүүсийг өөртөө татсаар ирсэн. Өнөөдөр тосгоны байгалийн үзэсгэлэнт байдал нь зохиолч, зураачдыг төдийгүй адал явдал хайгчдын очих дуртай газар болжээ. Тосгоны уулархаг бүс нутгаар дугуйтай аялал хийхэд тохиромжтой. Дугуйчдаас гадна явган аялагчид авиралт хийж, хөлсөө гаргасныхаа дараа наран шарлагын газар, тунгалаг ус бүхий Кала Дейад очиж, амрахад тохиромжтой.

Мюррен, Швейцарь

Санал болгох: Альпийн адал явдал.

Энэхүү үзэсгэлэнт уулын тосгонд хүрэхийн тулд дүүжин тээврээр зорчдог. Мюррен жилийн турш үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уулчид өвлийн улиралд уулын цанаар гулгахаас гадна 6-10-р сарын хооронд хөтөчтэй эсвэл хөтөчгүйгээр хадны алхалт “ferrata” хийх боломжтой. Мөн дугуй унах, явган аялал хийх зэргээр адал явдлыг мэдрэхэд тохиромжтой газар юм.

Слотен, Нидерланд

Санал болгох: Байгалийн үзэсгэлэнт усан замаар аялах.

Хойд Фрисланд мужид байрладаг Слотен нь байгалийн үзэсгэлэнгээрээ алдартай. Мөн усан зам, 1847 оны салхин тээрэм нь хүмүүсийн анхаарлыг татдаг. Тосгоны олон жилийн түүхт байшингууд, 1970-аад онд баригдсан усан онгоцны зогсоол зэрэг харах үзэх зүйл ихтэй. Завь, дарвуулт онгоцоор усан аялал хийх боломжтойгоос гадна Фризийн нам дор газраар дугуйн аялал хийхэд тохиромжтой.

Чипинг Кэмпден, Англи, Их Британи

Санал болгох: Английн хөдөөгийн тосгоноор зугаалах.

Английн Чипинг Кэмпден бол Котсволдын хамгийн үзэсгэлэнтэй тосгон гэж хэлж болно. Чипинг Кэмпден бол зүгээр нэг гэрэл зурагчны мөрөөдөл биш. Зун болоход хотын иргэд жил бүр болдог 410 жилийн түүхтэй Олимпын наадамд нэгддэг уламжлалтай. Оролцогчид олс таталтаар өрсөлдөж, Моррис бүжигчид ороолтоор даллаж, жиг нэртэй бүжиг бүжиглэнэ. Мөн шилбэ өшиглөх сонирхолтой тэмцээн зохион байгуулдаг. Мөн энэ тосгон Батаас өмнө зүгт 160 км үргэлжилдэг Котсволд Вэй явган аяллын замын эхлэл цэг юм. Аяллын туршид Ромын халуун усны газар, неолитын үеийн оршуулгын танхим, толгодын орой дээрх цайзууд, тохилог зуслангийн байшингуудыг харах боломжтой.

Брэймар, Шотланд, Их Британи

Санал болгох: Өндөр уулын шилтгээн рүү явган аялал хийх, гол мөрөнд усанд сэлэх.

Абердин хотоос 100 орчим км зайд орших Брэймар нь Балморал шилтгээн, Хатан хаан II Элизабетын Шотландын гэр, жил бүр зохиогддог наадмаараа алдартай. Гол мөрөн, Каледонийн нарсан ойгоор хүрээлэгдсэн Брэймараас үзэсгэлэнт Шотландын өндөрлөг газрыг тольдоход тохиромжтой. Мөн явган аялал, дугуйн зам, зэрлэг ан амьтдыг үзэх, усанд сэлэх зэрэг сонирхол татам зүйлс их.

Эх сурвалж: National Geographic

#Адал явдал эрэлхийлж буй аялагчдад зориулсан Европын үзэсгэлэнт тосгод, #АЯЛАЛ,