Кремлийн удирдагч Владимир Путиний хамгийн ойрын холбоотон болох Александр Лукашенко Беларусь улс нь Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагааг бүрэн дэмжиж байна гэж ням гарагт мэдэгдэв.
Түүний мэдэгдлийг дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Беларусийн удирдагчийн үйлдлийг анхааралтай ажиглах ёстой гэж мэдэгджээ. Мөн Украины зарим албаны хүмүүс Беларусь удахгүй мөргөлдөөнд шууд оролцож магадгүй гэж үзэж байна.
Дэлхийн II дайны үед Зөвлөлтийн цэргүүд Минск хотыг чөлөөлсний ойн баярт оролцохдоо Лукашенко Украины эсрэг явуулсан кампанит ажлын эхний өдрөөс л Путинийг дэмжихэд бүх хүчээ дайчилсан гэдгээ мэдэгдэв.
“Өнөөдөр бид Оросын нацизмын эсрэг тэмцлийг дэмжиж байгаа дэлхийн цорын ганц улс гэдгээрээ шүүмжлэлд өртөж байна. Бид Оросыг цаашид ч дэмжинэ” гэж Лукашенко цугларсан хүмүүст хэлжээ.
Үүний дараа Зеленский Киевт сэтгүүлчдэд хандан Лукашенкогийн мэдэгдлийг “аюултай” гэж тодорхойлов.
Тэрээр “Оростой нэгдсэн арми байгуулах тухай Лукашенкогийн мэдэгдэл юуны түрүүнд Беларусийн ард түмэнд аюултай. Тэр Беларусийг Украины эсрэг Оросын түрэмгийллийн дайнд татан оруулах ёсгүй. Энэ бол аюултай дохио гэж би үзэж байна. Мөн бид бүгдээрээ энэ дохионы үр дүнг харна гэдэгт итгэж байна” гэж хэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Украины тагнуулын албаны өндөр албан тушаалтан Беларусийн цэргүүд Украин руу шууд дайран орох эрсдэл бага гэж мэдэгдэж байсан бол өнгөрсөн амралтын өдөр Львов хотын дарга Андрей Садовый Беларусийн хил дээрх нөхцөл байдлыг урьдчилан таамаглах аргагүй байгаа тул нөхцөл байдал хурцадсан тохиолдолд урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулахаар хотын удирдлагуудыг хуралдуулсан тухай мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#Беларусь улс, #ОХУ, #Украины дайн,