Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев үндсэн хуулийн өөрчлөлтөд Каракалпак мужийн өөртөө засах эрхийг цуцлах санал гаргасны дараа баасан гарагт тус мужид эмх замбараагүй байдал үүссэн.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцсэн жагсагчид гудамжинд аюулгүй байдлын хүчнийхэнтэй мөргөлдсөний улмаас олон мянган хүн шархдаж, хэдэн хүн амиа алджээ.

Бүс нутгийн нийслэл Нукус хотын эмнэлгүүд өвчтөнүүдээр дүүрсэн тухай бүс нутгийн эрүүл мэндийн сайд мэдэгдэв.

“AFP” агентлаг эмх замбараагүй байдлын улмаас амиа алдаж, шархадсан хүмүүсийн тоо албан ёсны мэдээллээс өндөр байх магадлалтай гэж мэдээлж байна.

Бямба гарагт Ерөнхийлөгч Мирзиёев Каракалпак мужийн өөртөө засах эрхийг хэвээр үлдээхээ мэдэгдэж, эмх замбараагүй байдлыг намжаахын тулд онц байдал зарлав.

Гэвч ням гарагт орон нутгийн депутатуудтай уулзахдаа Төв Азийн тус улсын байдлыг тогтворгүй болгож, бусниулахыг оролдсон гэж “хорон санаат” хүчнийг буруутгажээ. Мөн тэрээр жагсагчдыг зэвсэг олж авахын тулд “Орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын барилгыг булаан эзлэхийг оролдсон” гэж буруутгав.

Узбекистан нь хуучин ЗХУ-ын хамгийн дарангуйлагч бүгд найрамдах улсын нэг гэдгээрээ алдартай бөгөөд аливаа хэлбэрийн эсэргүүцлийг хүчээр дарж ирсэн.

Каракалпак нь 32 сая хүн амтай тус улсын хоёр сая хүрэхгүй хүн амыг хамардаг, Арал тэнгисийн ойролцоох голдуу цөлийн бүс нутагт байрладаг, автономит статустай муж юм.

Онц байдал зарласны дараа цагдаа, армийнхан Нукус хотын гудамжинд эргүүл хийж байгаа боловч жагсаал даамжирч болзошгүй байна.

Цөллөгт байгаа сөрөг хүчний улстөрч Пулат Ахунов “Одоо ч олон газар жагсаал цуглаан үргэлжилж байна. Ерөнхийдөө байдал тогтворжиж эхэлж байна гэж би бодож байна, гэхдээ өөр аюул байсаар байна. Каракалпак, Узбекуудын хооронд үндэстэн ястны мөргөлдөөн гарч байсан баримт бий” гэж “Reuters” агентлагт ярьжээ.

“Нөхцөл байдал бүрмөсөн хяналтаас гарч магадгүй. Энэ нь Каракалпакын статусын тухай биш, харин Каракалпакууд болон Узбекуудын хоорондох мөргөлдөөний тухай байх болно. Энэ бол хамгийн аюултай зүйл.”

Эх сурвалж: BBC

#Узбекистан,