Тайландын Аялал жуулчлалын газраас амны хаалт, өнгөөр кодолсон систем зэрэг ковидтой холбоотой бараг бүх хязгаарлалтаа цуцалсан тухай мэдээлэв.
Тайланд руу нэвтрэх зорилготой аялагчид зөвхөн Ковид-19-ийн вакцинжуулалтын гэрчилгээ, ПСР-ын сөрөг хариу, эсвэл эсрэг биетийн шинжилгээ зэрэг ямар нэгэн ковидтой холбоотой бичиг баримт л үзүүлэх гэнэ.
Аялал жуулчлалын газраас хэвлэмэл болон дижитал хэлбэрийг хоёуланг нь хүлээн зөвшөөрөх боломжтой гэж мэдэгдэв.
Харин вакцин хийлгээгүй, сүүлийн 72 цагт өгсөн шинжилгээний хариугүй аялагчид Тайландад ирсэн бол төлбөрөө өөрөө төлж Ковид-19-ийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Хэрэв шинжилгээгээр эерэг гарвал эмчилгээний зардлаа аялагч өөрөө гаргах ёстой байна.
Тайландын Аялал жуулчлалын газраас тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 12 орчим хувийг бүрдүүлдэг аялал жуулчлалыг эхлүүлэх зорилгоор тахлын үеэр хэрэгжүүлсэн “Thailand Pass”, “Phuket Sandbox”, Test & Go” зэрэг аялал жуулчлалын санаачилгуудыг бүгдийг нь цуцалжээ.
“Thailand Pass”-ыг тавдугаар сард нэвтрүүлж байсан бөгөөд аялагчид Тайланд руу нэвтрэхийн тулд онгоцонд суухаасаа өмнө вакцинжуулалтын гэрчилгээ, эрүүл мэндийн даатгал болон бусад бичиг баримтыг бүрдүүлж “Thailand Pass” авах шаардлагатай байв.
Тайландын олон нийтийн өргөн нэвтрүүлгийн албанаас нийтэлсэн тайланд дурдсанаар уг журмыг цуцалсны маргааш Пукетийн олон улсын нисэх онгоцны буудалд ирсэн жуулчдын тоо 20 хувиар нэмэгдэж, баасан гарагт 9,000 орчим хүн тус улсад ирсэн байна.
Тухайн өдөр Малайз, Лаостай хиллэдэг хилийн дагуух шалган нэвтрүүлэх боомтоор Тайланд руу нэвтэрсэн хүмүүсийн тоо мөн нэмэгдсэн гэж нийтлэлд дурджээ.
Түүнчлэн долдугаар сарын нэгнээс эхлэн зочид буудлын захиалгыг онлайнаар хайх хүмүүсийн тоо өссөн гэж Тайландад төвтэй “Minor Hotels” компани мэдэгдэв.
Тайландын Аялал жуулчлал, спортын яамны мэдээллээс үзвэл энэ оны 1-5-р сарын хооронд тус улсад 1.3 сая гаруй гадаадын иргэн ирсэн бол энэ үзүүлэлт 2021 оны мөн үед 35,000 орчим байжээ. Тус улс энэ жил олон улсын хэмжээнд таваас 15 сая орчим гадаадын аялагч хүлээн авна гэж таамаглаж байгаа нь өнгөрсөн жилийн 428,000 гадаадын жуулчинтай харьцуулахад асар их өсөлт юм. Гэвч цар тахлын өмнө буюу 2019 онд 40 сая орчим жуулчин хүлээн авч байсантай харьцуулахад хол зөрүүтэй хэвээр байгаа юм.
Эх сурвалж: CNBC