Долдугаар сарын дөрвөнд Чикаго хотын ойролцоох жагсаалын үеэр дээвэр дээрээс олон хүн рүү гал нээж, хүний аминд хүрсэн хэрэгт буруутгагдаж буй этгээдийг мягмар гарагт долоон удаагийн нэгдүгээр зэргийн хүн амины хэргээр буруутгаж байгааг прокурор мэдэгдэв.
Хайланд Парк хотод болсон халдлагын улмаас долоон хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан билээ.
Хэрэв сэжигтэн 21 настай Роберт Э.Кримо III гэм буруутай нь тогтоогдвол бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлнэ гэж Иллинойс мужийн прокурор Эрик Рейнхарт хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Прокурор мөрдөн байцаалтын ажиллагаа дуусахаас өмнө сэжигтнийг нэгдүгээр зэргийн хүн амины хэргээс гадна олон арван нэмэлт зүйл ангиар яллана гэж мэдэгдсэн бөгөөд лхагва гарагт болох эхний шүүх хурал дээр Кримог батлан даалтад гаргахгүйгээр баривчлахыг хүснэ гэдгээ мэдэгджээ.
Эрх баригчид Кримог халдлагыг хэдэн долоо хоногийн турш төлөвлөсөн гэж үзэж байгаа аж.
Даваа гарагт болсон халдлагын дараа найман цаг эрэн сурвалжилсны эцэст цагдаа нар Кримог баривчилсан бөгөөд тэрээр халдлагад ашигласантай төстэй, хэргийн газарт үлдээснээс гадна өөр нэг бууг биедээ авч явж байжээ.
Мөн Кримогийн гэрээс дахин гурван галт зэвсэг олдсон гэж цагдаа нар мэдэгдэв. Сэжигтэн нийт таван гал зэвсгийг өнгөрсөн жил худалдаж авсан байна.
Галт зэвсэг худалдаж авахаасаа өмнө сэжигтэн хууль сахиулах байгууллагатай хоёр удаа холбогдож байсан гэж цагдаагийн газраас мэдэгдэв. 2019 оны дөрөвдүгээр сард амиа хорлохоор завдсан, мөн 2019 оны есдүгээр сард бусдад хор хөнөөл учруулахаар заналхийлсэн гэх хоёр удаагийн дуудлага цагдаад бүртгэгдсэн байна.
Эрх баригчдын мэдээлснээр сэжигтэн даваа гарагт Иллинойс мужийн Хайланд Парк хотод болсон жагсаалын үеэр олон нийт рүү 70 гаруй сумаар буудаж, дараа нь зүсээ хувирган, сандарсан хүмүүсийн дунд ороод хэргийн газраас зугтсан байна.
Эх сурвалж: Reuters, BBC