Хэт халалтын улмаас бямба гарагт Грекийн Лесбос арал дээр ойн түймэр гарч, ням гарагт Пелопоннес болон Грекийн хойд хэсэгт шинээр түймэр дэгдэж, ойролцоох суурин газруудын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ.
Туркийн ойролцоох Эгийн тэнгисийн Лесбос дахь уулархаг ойд өнгөрсөн бямба гарагт эхэлсэн хээрийн түймэр далайн эргийн Ватера амралтын газрын байшин барилгуудыг сүйтгэж, Вриса, Ставрос тосгодыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Мөн Грекийн эх газрын баруун Пелопоннесийн Крестенад гарсан шинэ хээрийн түймэр суурин газарт заналхийлж, улмаар Гриллос тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ.
Европ тивийн баруун урд хэсгийг дайрсан халууны давлагаа зүүн зүг рүү нүүсэн бөгөөд ирэх долоо хоногийн ихэнх хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уурын алба мэдэгдэв. Ням гарагт Грекийн зарим хэсэгт агаарын хэм 40 хэм хүртэл халсан байна.
Эрх баригчид тус улсын хойд хэсэгт Дадиа хотын ойролцоох хар тас шувуудын амьдрах таатай орчин бүрдсэн ойд гарсан хээрийн түймрийг хяналтандаа авахаар хичээж байгаа ч түймэр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Лесбос хотод гарсан хээрийн түймрийн улмаас нэг гал сөнөөгч бэртжээ.
Өнгөрсөн долоо хоногт Афины ойролцоох ууланд гарсан ой хээрийн түймрийн улмаас байшингууд шатаж, олон зуун хүн дүрвэхэд хүрсэн бөгөөд эрх баригчид энэ зуныг Газар дундын тэнгис дэх хамгийн хүнд үе гэж нэрлээд байгаа.
Өнгөрсөн жил мөн Грек улсад сүүлийн 30 жилд тохиолдож байгаагүй хэт халалт болж 121,000 га ой мод сүйдэж байжээ.
Хэт халалт, хуурай ой мод, бут сөөгний нөлөөгөөр баасан гарагт АНУ-ын Калифорни мужийн царсан ойд гарсан түймэр Марипоза хотоос 0.8 км-ийн зайд, Йосемитийн үндэсний дархан цаазат газраас 16 км-ийн зайд тулж иржээ.
Калифорнийн ойн аж ахуй, гал түймрээс хамгаалах газрын мэдээлснээр ням гарагийн орой гэхэд түймэр Парис хотын талаас илүү хэмжээтэй буюу 6,314 га талбайд тархаж, түймрийн тэг хувийг ч дарж чадаагүй байна.
Улмаар Марипоза хотын 3,800 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх тушаал гаргажээ. Галын шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Хорь гаруй жил үргэлжилсэн ган гачиг, агаарын хэмийн өсөлт нь Калифорни мужийг ой хээрийн түймэрт урьд урьдынхаас илүү өртөмтгий болгосон бөгөөд 2020, 2021 онуудад түүхэн дэх хамгийн аймшигтай хоёр жил тохиож нийт 2.75 сая га талбай түймэрт шатсан нь хэмжээгээрээ Руанда улсаас том байгаа юм.
Эх сурвалж: Reuters