Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн хурлыг энэ сарын 8-ны өдөр Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай удирдан хуралдуулав.

Ажлын хэсгийн хуралд эрчим хүчний салбарын төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 42 ААН, байгууллагуудын ерөнхий инженерүүд оролцож, 2022 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар сонсов.

Хил гаалийн тээвэр нэвтрүүлэлтэд хязгаарлалт тогтоосноос сэлбэг, материал татан авалт удааширч байгаатай холбоотой зарим дулааны цахилгаан станцуудын үндсэн болон туслах тоноглолуудын засвар тасалдаж байна. Хэдийгээр үндсэн нөөцөд тулгуурлан засваруудыг хийж байгаа боловч ажлыг бүрэн дуусгах хэмжээнд хүрэлцэхгүй байгаа талаар учирлаж байлаа. Дэд сайд М.Баярмагнай энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, холбогдох шатны байгууллагуудад уламжилж, дэмжлэг үзүүлэн ажиллахаар болов.

Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил наймдугаар сарын 8-ны өдрийн байдлаар дунджаар 61%-тай явагдаж байна. Өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад 2%-аар бага байгаа тул өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг эрчимжүүлж ажиллахыг үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдэд үүрэг болголоо.

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай салбарын үйлдвэр компаниудын ерөнхий инженерүүдэд дараах үүрэг даалгавруудыг өгөв. Үүнд:

- Эрчим хүчний салбарын их болон урсгал засвар, ТЗБАХ-ний төлөвлөгдсөн ажлуудыг хугацаанд нь бүрэн хийж дуусгах

- Дулаан хангамжийн шугам сүлжээнд Улсын төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих засвар, шинэчлэлийн ажлуудын төлөвлөсөн хугацаандаа дуусгаж ашиглалтад оруулах;

- Их, дунд урсгал засварын ажлууд төлөвлөсөн хугацаандаа дуусах боломжгүй, хил гаалиар шаардалагатай нэвтрүүлэх тоног-төхөөрөмж, бараа, материалын жагсаалтыг урьдчилан гаргаж, танилцуулахыг тус тус үүрэгдлээ.

#Эрчим хүч, #эрчим хүчний яам,