Дэлхийн 44 дэх удаагийн Шатрын олимпиадад амжилттай оролцсон Монголын баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.

Олимпиадын сүүлчийн өдөр буюу 11 дэх өрөгт манай эрэгтэй баг Кыргызстаны багийг 2,5: 1,5 оноогоор хожиж ( Д.Батсүрэн, Б.Гүндаваа нар хожил авч, С.Ган-Эрдэнэ тэнцэн, Г.Амартүвшин хожигдсон), манай эмэгтэй баг Францын шатарчидтай 2:2-оор “эвийн гэрээ” байгуулсан. (А.Энхтуул хожигдон, Б.Баярмаа хожил авч, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн).

Эрэгтэй баг 188 багаас 35 дугаар байрт, эмэгтэй баг 162 багаас 15 дугаар байрт шалгарсан юм.

Харин Н.Гаприндашвилигийн цом буюу эрэгтэй, эмэгтэй багийн нийлбэр дүнгээр Монголын шатрын холбоо дэлхийд 24-т эрэмблэгдсэн билээ.

Харин ширээний дүнгээр эмэгтэйчүүдээс дөрөвдүгээр ширээнд Бат-Эрдэнийн Мөнгөнзул нэгдүгээр байр эзлэн алтан медаль хүртсэн. Тэрбээр нийт 10 өрөг тоглож, 8 хожил, 1 тэнцээ, 1 хожигдон ийн ширээндээ тэргүүлсэн юм.

ФОТО:

2022 оны наймдугаар сарын 11. 44 дэх удаагийн Шатрын олимпиадад амжилттай оролцсон Монголын баг тамирчид эх орондоо ирлээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

#онцолсон, #live, #44 дэх удаагийн Шатрын олимпиад, #шатар,