Нийт экспорт 2022 оны эхний 7 сарын байдлаар 6,464.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,723.1 сая ам.доллар буюу 36.3 хувиар өссөн гэж УУХҮЯ-наас мэдээллээ.
Үүнээс: Эрдэс бүтээгдэхүүний экспорт 6,076.4 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1,802.1 сая ам.доллар буюу 42.2 хувиар өссөн байна.
Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 94.0 хувийг эзэлж байна.
Чулуун нүүрсний экспорт: 2022 оны эхний 7 сарын байдлаар 3,096.4 сая ам.долларын 11,052.6 мян.тн чулуун нүүрс экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 1,995.6 сая ам.доллар буюу 2.8 дахин, биет хэмжээгээр 1,116.3 мян.тн буюу 11.2 хувиар тус тус өссөн байна.
1 тн чулуун нүүрсний экспортын дундаж үнэ 280.1 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 169.4 ам.доллар буюу 2.5 дахин өссөн байна. Чулуун нүүрсний 89.3 хувийг БНХАУ, 8.1 хувийг Сингапур Улс, 2.6 хувийг бусад улс руу тус тус экспортложээ.

#онцолсон, #Нүүрс, #Чулуун нүүрс,