Лос Анжелес мужийн оршин суугч сармагчны цэцэг өвчний улмаас амиа алдсан гэж тус мужийн Нийгмийн эрүүл мэндийн газраас даваа гарагт мэдэгджээ. Энэ нь АНУ-д уг вирустэй холбоотой нас баралт бүртгэгдэж буй анхны тохиолдол аж.

Мужийн эрүүл мэндийн газар болон АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв тухайн хүн сармагчны цэцэг өвчний халдвартай байсныг батлаад, ​​ дархлааны систем нь маш сул байсан бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэж мэдэгджээ.

Мөн сармагчны цэцэг өвчнөөр өвчилсөн байж магадгүй дархлаа нь суларсан хүмүүсийг яаралтай эмнэлгийн тусламж авч, эмчийн хяналтад эмчлүүлэхийг зөвлөсөн байна.

Сармагчны цэцэг өвчнөөр нас барах тохиолдол маш ховор бөгөөд ихэвчлэн нялх хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ХДХВ-ийн халдвартай хүмүүс зэрэг дархлаа султай хүмүүсийн дунд тохиолддог. Өнгөрсөн сард Техас мужийн Харрис тойрогт сармагчны цэцэг өвчнөөр өвчилсөн хүн нас барсан боловч тухайн хүний үхэл вирустэй холбоогүй байсан байна.

Даваа гарагийн мэдээллээр, энэ онд АНУ-д сармагчны цэцэг өвчний 22,000 орчим тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн 4,300 нь зөвхөн Калифорнид бүртгэгдсэн байна.

Харин энэ дэгдэлтийн үед дэлхий даяар 58,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 18 хүн нас баржээ.

Сармагчны цэцэг өвчний тархалтын хурд удааширч байгаа гэж эрүүл мэндийн албаныхан хэлж байна, гэхдээ хайнга хандаж, тайван өнгөрч болохгүй гэж анхааруулав.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс “Европт буурах хандлага ажиглагдсаар байна. Өнгөрсөн долоо хоногт Америк тивд бүртгэгдсэн тохиолдлын тоо буурсан ч тухайн бүс нутагт нөхцөл байдлын талаар тодорхой дүгнэлт хийхэд эрт байна. Америк тивийн зарим улс орнууд энэ өвчний тохиолдол нэмэгдэж байгаа талаар мэдээлсээр байгаа бол заримд нь гутаан доромжлох үзэгдэл, ялгаварлан гадуурхалт, хамгийн их хэрэгтэй байгаа хүмүүст дутуу мэдээлэл өгснөөс болж тохиолдлын мэдээг дутуу тайлагнасан байх магадлалтай” гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Тэрээр мөн “Тохиолдлын тоо буурч байгаад сэтгэл ханах нь хамгийн аюултай” гэж анхааруулсан байна.

Эх сурвалж: CNN

#АНУ, #Сармагчны цэцэг өвчин,