Мягмар гарагт Украин Харьков мужид хяналтаа бэхжүүлж, зургаан сарын турш Оросын цэргүүдийн хяналтанд байсан хот, тосгодод туг далбаагаа мандуулж, эзлэн түрэмгийллийн эхний өдрүүдэд Москвагийн эзэлсэн газар нутгийг буцаан авчээ.
Украины амжилттай сөрөг довтолгооны үр дүнд ням гарагт Оросын цэргүүд олон улсын хилээс хэдхэн километрийн зайд орших Харьков мужийн Вовчанск хотоос гарсан гэж Киев дэх улсын хилийн алба мэдэгдэв.
Хэдхэн өдрийн дотор Украины хүчин Оросын цэргүүдийг 6,000 гаруй дөрвөлжин км газар нутгаас шахаж, тус улсын өмнөд хэсэгт байрлах Херсон хотыг эргүүлэн авахын тулд тусдаа сөрөг довтолгоо хийж байна.
Луганск мужийн амбан захирагч Сергей Гадай орон нутгийн партизанууд “хов хоосон” Кременная хотод Украины төрийн далбааг мандуулсан бөгөөд Оросын эзлэн түрэмгийлэгчид энэ газраас зугтсан гэж хэлж байна.
Оросын батальонууд шинээр чөлөөлөгдсөн Изюм хотоос 10 гаруй км зайд Оскол голын зүүн талд байрлах шинэ байрлал руу ухарчээ. Киевийн мэдээлснээр таван сарын турш Оросын мэдэлд байх хугацаанд, мөн сүүлийн үеийн тулалдааны үеэр Изюм хот бараг бүрэн сүйрч, 1,000 гаруй оршин суугч амь үрэгдсэн байна. Кремль Донбассыг эзлэх ажиллагаанд Изюмыг гарнизон, зэвсгийн агуулах болгон ашигласан юм.
Харьков мужид болсон сөрөг довтолгооноос хэдэн долоо хоногийн өмнө Украинд сөрөг довтолгооны стратеги боловсруулахад нь тусалсан тухай АНУ мэдэгдэв. Украины командлагчид Америк, Британийн тагнуулын ажилтнуудтай илүү нээлттэй харилцаж, зөвлөгөө авч эхэлсэн гэж “New York Times”-д бичсэн байна.
Үүний зэрэгцээ, Оросын тагнуулын ажилтнууд болон цэргийн командлагч нар сүүлийн үеийн тулааны талбар дахь ялагдлын дараа Крымээс чимээгүйхэн гарч, гэр бүлээ Орос руу яаралтай нүүлгэн шилжүүлж байна гэж Киевийн тагнуулын ерөнхий газар мягмар гарагт мэдэгдэв.
Крымийн Москвагаас томилогдсон удирдагч Сергей Аксенов орон нутгийн иргэдийг Украины хөгжим сонсох эсвэл Украины уриаг хэлбэл хариуцлага хүлээлгэнэ гэж даваа гарагт анхааруулсан байна.
Мөн даваа гарагаас эхлэн Крымийн гүүрээр дамжин хойгоос гарахыг хүссэн хүн бүр армийн албадаас зөвшөөрөл авах ёстой гэж мэдэгджээ. Түүнчлэн орон сууц худалдахыг хориглосон байна.
Харин Кремлийг дэмжигч орон нутгийн телевизүүд дайны талбар дахь Оросын ялагдлын талаар бүрэн мэдээлэл өгөхөөс татгалзаж, дутуу мэдээлж байгаа аж.
Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #Украины дайн, #Харьков,