Европ дахь эрчим хүчний хямралын улмаас Эйфелийн цамхгийн гэрлийг ердийнхөөс эрт унтрааж байхаар болсныг албаныхан мягмар гарагт мэдэгдсэн байна.
Эйфелийн аяллын гэрэлтүүлгийг есдүгээр сарын 21-нээс эхлэн 23:45 цагт унтраана гэж Парис хотын дарга Анн Идалго мэдэгдэв. Үзэсгэлэнт дурсгалт газар ихэвчлэн шөнийн 1 цаг хүртэл гэрэлтдэг.
Мөн тухайн өдрөөс эхлэн нийслэлийн бүх барилга, дурсгалт газруудын гадна фасадны гэрэлтүүлгийг 22:00 цагаас бүрэн унтраахаар болжээ.
Хотын даргын хэлснээр Парисын оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс гудамж талбайн гэрэлтүүлэг асаалттай байх гэнэ.
Уг шийдвэр нь Оросын Украин дахь түрэмгийллийн улмаас үүссэн эрчим хүчний хямралыг даван туулах, эрчим хүчний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилготой Парисын удирдлагуудын баталсан арга хэмжээний нэг юм.
Хотын нийтийн барилга байгууламжийн халаалтыг нэг сараар хойшлуулах, эдгээр барилгуудын температурыг ажлын цагаар Цельсийн нэг хэмээр бууруулж 18 хэмд хязгаарлах, ажлын бус цаг болон амралтын өдрүүдэд халаалтыг үүнээс их хэмжээгээр бууруулах зэрэг бусад арга хэмжээнүүдийг Парис хотод хэрэгжүүлж байгаа аж.
Эдгээр өөрчлөлтүүд хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна.
Өнгөрсөн долдугаар сард Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны улсын хэмжээнд эрчим хүч хэмнэх зорилт тавьсны дагуу Парис хот энэ өвөл эрчим хүчний хэрэглээгээ 10 хувиар бууруулахаар зорьж байгаа юм.
Украин дахь үйл ажиллагаатай нь холбогдуулан барууны орнуудын авсан хориг арга хэмжээний хариуд Орос улс байгалийн хийн нийлүүлэлтээ багасгасан нь Европ даяар хий, цахилгааны үнэ огцом өсөхөд хүргэсэн бөгөөд өвлийн улиралд хямрал улам гүнзгийрэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Abc news