Оросын төв хэсэгт байрлах Ижевск хотын нэгэн сургуульд зэвсэгт этгээд гал нээсэн тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 13 болохыг Оросын албаны хүмүүс мэдэгджээ. Хөрин 21 хүн шархадсан байна.
Халдлага гарсан 88 дугаар сургууль нь 1,000 шахам сурагч, 80 гаруй багштай бөгөөд уг сургуулийн долоон сурагч амиа алдсан гэв. Үлдсэн долоо нь насанд хүрсэн хүмүүс байсан ба тэдгээрийн хоёр нь хамгаалалтын ажилтан, хоёр багш байжээ.
Ослын газарт онцгой байдлын албаныхан ажиллаж, сургууль доторх хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэргийн газарт хүмүүс сандралдаж буй бичлэг болон анги танхимын шалан дээр цус асгарч, цонхонд сумны нүх үүссэн, хүүхдүүд ширээн дор сууж байгаа бичлэгүүд цацагдсан байна.

Зэвсэгт этгээд амиа хорлосон гэх мэдээлэл байгаа бөгөөд гал нээсэн шалтгаан тодорхойгүй хэвээр байна. Мөн хэрэгтнийг хэн болохыг хараахан тодруулаагүй байгаа аж.
Харин мөрдөн байцаах газар нацистын бэлгэдэл бүхий богино ханцуйтай цамц өмссөн буутай этгээд шалан дээр нас барсан байдалтай хэвтэж буй бичлэгийг цахим сүлжээнд байрлуулжээ.
Орон нутгийн нэгэн парламентын гишүүний мэдэгдсэнээр халдлага үйлдсэн этгээд хоёр гар буугаар гал нээсэн байна.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
USD | 3557