Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Японы Хигашикава хотын дэд дарга Ичикава Наоки, тус хотын Олон улсын сурагчдын Фото фестивалийн зохион байгуулагч Яачи Юүки, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Ц.Батбаатар, Япон гэрэл зургийн холбооны ерөнхийлөгч Ёошино Хироаки болон Хигашикава хотын ахлах сургуулийн сурагчдыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд маргааш нээлтээ хийх монгол, япон сурагчдын хамтарсан “Oneness” гэрэл зургийн үзэсгэлэн болон гэрэл зургийн салбар, энэ талын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга “Хоёр хотын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, эрчимжүүлэхэд анхаарна. Гэрэл зургийн салбарт хийж, хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагаа залгамж чанараа хадгалж буйд баяртай байна. Нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллана” хэмээлээ.
Хигашикава хотын дэд дарга Ичикава Наоки “Хигашикава хот гэрэл зургаар дамжуулж бусад хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ удаагийн айлчлалаар хүүхэд залууст чиглэсэн гэрэл зургийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байна. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өргөн дэлгэр болж буйд баяртай байна” гэлээ.

Хигашикава нь гэрэл зургийн соёлоор дамжуулж “Хот ба хөдөө”-гийн соёлын уялдаа холбоог эрхэмлэн хадгалсан, олон улсад нээлттэй, залууст ээлтэй хот бүтээх зорилгын дор хөгжлийн бодлогоо “Гэрэл зургийн хот” хэмээн тодорхойлжээ. Мөн гэрэл зургийн олон улсын фестиваль, арга хэмжээг өргөн хүрээнд тогтмол зохион байгуулдаг.
Энэ хүрээнд Монгол Улсын Соёлын Яам, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр хоёр улсын сурагчдын хамтарсан “Oneness” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж, “Гэрэлт Ертөнц-0.5 секундийн зун” кино үзвэрийн нээлт болон бусад соёлын арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн маргааш 11:00 цагаас Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийж, энэ сарын 14 хүртэл дэлгэгдэх юм.
Oneness гэрэл зургийн үзэсгэлэнд:
Япон Улсаас,
Монгол Улсаас,

Хигашикава хотын тухайд Олон улсын хүүхдийн “Хигашикава” фото зургийн фестиваль, уралдааныг жил бүр зохион байгуулдаг бөгөөд сүүлийн гурван жилд монгол хүүхдүүд амжилт гаргаж, тэргүүн байруудыг хүртээд байгаа юм.

#онцолсон, #Хотын дарга Хигашикава хотын дэд дарга болон гэрэл зурагчидтай уулзлаа,