Пентагон Украин дахь “Starlink” хиймэл дагуулын сүлжээг санхүүжүүлэхээр хэлэлцэж байгаа тухай даваа гарагт “Politico” АНУ-ын хоёр албан тушаалтнаас эш татан мэдээлжээ.
Санхүүжилтийг АНУ-ын Батлан хамгаалах яамны Украины аюулгүй байдлын тусламжийн санаачилгаас гаргах өндөр магадлалтай байна.
Өнгөрсөн баасан гарагт Илон Маск “SpaceX” компани Украин дахь “Starlink”-ийн үйлчилгээг тодорхойгүй хугацаанд санхүүжүүлж чадахгүй болсон тухай мэдэгдсэн ч өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улс дахь үйлчилгээгээ үргэлжлүүлэн санхүүжүүлнэ гэж мэдэгдсэн.
Мөн тэрээр БХЯаманд хүргүүлсэн санхүүжилт хүссэн өргөдлөө буцаасан гэж өчигдөр “Twitter” хуудсаараа мэдэгдсэн байна.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч энэ асуудлаар ирээдүйн аюулгүй байдлын тусламжийн талаар урьдчилан таамаглах боломжгүй гэж мэдэгджээ.
“Financial Times” сонинд гарсан өөр нэг нийтлэлд Европын холбоо Украин дахь “Starlink”-ийг санхүүжүүлэх талаар хэлэлцэж байгаа тухай дурдсан байна. Тус сонин энэ шийдвэрийг мэддэг гурван албан тушаалтнаас эш татан мэдээлжээ.
Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг “Tesla Inc”-ийн гүйцэтгэх захирал Маск “SpaceX” компанийг Украин дахь хиймэл дагуулын үйлчилгээнд сар бүр 20 сая доллар зарцуулдаг, мөн “Starlink”-ийг идэвхжүүлж, дэмжихийн тулд нийт 80 сая орчим доллар зарцуулаад байгаа тухай саяхан дэлгэсэн.
Тэрээр даваа гарагт “Нарийн яривал, Украин руу 25,300 терминал илгээсэн боловч одоогоор ердөө 10,630 терминал үйлчилгээний төлбөрөө төлж байна” хэмээн жиргэжээ.
“Starlink” нь Украины энгийн иргэд болон цэргийнхний хувьд харилцаа холбооны чухал хэрэгсэл бөгөөд өнгөрсөн долоо хоногт тус улсын Ерөнхий сайдын орлогч Михайло Федоров “Starlink”-ийн үйлчилгээг хурцадмал бүс нутагт эрчим хүч, харилцаа холбооны дэд бүтцийг сэргээхэд өндөр ач холбогдолтой байсан тухай мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian

#Starlink, #Пентагон, #Украины дайн,