Энэ оны нэгдүгээр сараас хойш Индонезид 70 гаруй хүүхэд бөөрний цочмог дутмагшлын улмаас нас барсан тухай Эрүүл мэндийн яамны албан тушаалтан лхагва гарагт мэдэгдэв. Шинжээчдийн баг энэ асуудлаар шалгалт хийж эхэлсэн байна.

Гамби улсад мөн 70 орчим хүүхэд ижил шалтгааны улмаас нас барсан нь орон нутагт худалдаалагддаг халуун бууруулах үйлчилгээтэй парацетамолын найрлага бүхий сиропноос болсон гэж эрүүл мэндийн албаны хүмүүс мэдэгдээд байгаа.

Гамби улсад худалдаалагдаж байсан Нью Делид төвтэй “Maiden Pharmaceuticals Ltd” компанийн дөрвөн төрлийн ханиадны сиропноос диэтилен гликол болон этилен гликол зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү хэмжээгээр илэрсэн.

Индонезийн Хүнс, Эмийн Захиргааны албаны хүмүүс уг бүтээгдэхүүнийг тус улсад худалдаалагддаггүй гэж мэдэгдсэн боловч дээрх орц бүхий хүүхдэд зориулсан эмийн сиропны хэрэглээг хориглосон байна.

Эрүүл мэндийн яамны ажилтан Сити Надиа Тармизигийн мэдээлснээр нэгдүгээр сараас хойш таваас доош насны хүүхдүүдийн дунд бөөрний цочмог дутмагшлын 189 тохиолдол бүртгэгдэж, 74 хүүхэд нас барсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн яам, Индонезийн хүүхдийн эмч нарын холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын төлөөлөгчдөөс бүрдсэн комисс байгуулагдсан бөгөөд хүүхдүүдийн дунд бөөрний цочмог дутмагшлын тохиолдол нэмэгдсэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Индонезийн Эрүүл мэндийн яам Гамби дахь өвчний тохиолдлыг шалгаж буй ДЭМБ-ын мэргэжилтнүүдтэй холбоо тогтоосон байна.

Түүнчлэн тус яам 10-р сарын 18-ны өдөр эмнэлгүүдэд хүүхдийн эмчилгээнд хэрэглэсэн бүх эмүүдийг цуглуулж, хор судлалын шинжилгээ хийхийг даалгажээ.

Мөн сиропт суурилсан эмийн худалдааг түр зогсоох шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: Reuters

#бөөрний цочмог дутмагшил, #Гамби, #Индонези,