Мягмар гарагт Норвегийн шүүх Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний ойрын холбоотнуудын нэг Владимир Якунины хүү Андрейг тус улсын цагдаагийн газрын хүсэлтээр хоёр долоо хоног саатуулах шийдвэр гаргажээ.
“Орос болон Их Британийн иргэншилтэй этгээд Норвегийн Свалбардын нутаг дэвсгэрт нисгэгчгүй онгоц нисгэснээрээ хориг арга хэмжээ авах тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийг зөрчсөн” гэж цагдаагийн прокурор Аня Миккелсен Индбёр Баренц Обсерверт мэдэгдэв.
Уг этгээдийг 10-р сарын 17-ны өдөр Европын хамгийн хойд хэсэгт орших шингэрүүлсэн байгалийн хий боловсруулах үйлдвэр байрладаг Хаммерфестээс баривчилж, нисгэгчгүй онгоц болон электрон төхөөрөмжүүдийг нь хураан авсан байна.
“Нисгэгчгүй онгоцоор авсан дүрс бичлэгийн агуулга нь хэргийн хувьд маш чухал нотлох баримт болсон” гэж цагдаагийн прокурор мэдэгджээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийгөө Их Британийн иргэний хувиар оролцоно гэж мэдүүлээд, түүний гэрийн хаяг Италид байдаг гэдгийг онцолсон байна.
Гэвч цагдаагийн мөрдөн байцаагчид энэ зун хэдэн сарын турш Свалбард болон Норвегийн эрэг дагуу аялахдаа ашигласан түүний дарвуулт завинаас Орос паспортыг нь олсон байна.
Түүний өмгөөлөгчийн хэлснээр сэжигтэн нисгэгчгүй онгоц нисгэснээ хүлээн зөвшөөрсөн боловч Их Британийн иргэний хувьд үүнийг хууль бус гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй гэв. Мөн шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна.
Өдгөө 47 настай Андрей нь 2014 онд Крымийг Орост нэгтгэсний дараа АНУ-ын Төрийн департаментын хориг арга хэмжээний жагсаалтад орсон Путиний ойрын хүрээний бизнесмений хүү аж.
Тэрээр энэ оны эхээр Орос Украин руу түрэмгийлснийг олон нийтэд нээлттэй буруушааж, Путиний төлөө хэзээ ч саналаа өгөөгүй гэдгээ мэдэгдэж байв.
Үүний зэрэгцээ, хэдхэн хоногийн өмнө Оросын өөр зургаан иргэн Норвегид ижил үндэслэлээр баривчлагдсан байна.
Хэд хэдэн цэргийн байгууламж, газрын тос, аж үйлдвэрийн газрууд, улсын зарим томоохон усан цахилгаан станцууд байрладаг Нордланд мужийн гэрэл зураг дарахыг хориглосон газарт Оросын дөрвөн жуулчин их хэмжээний камер хэрэгслээр олон тооны гэрэл зураг дарсан нь тогтоогдсон байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт Киркенес хотын цагдаа нар Оростой хиллэдэг боомт дээрээс 50 настай орос эрийн тээшнээс нисгэгчгүй онгоц олж илрүүлээд шалгахад Норвеги даяар олон цагийн бичлэг хийсэн байжээ.
Түүнчлсэн өнгөрсөн баасан гарагт 51 настай Оросын иргэн Свалбард руу явж байхдаа Тромсогийн нисэх онгоцны буудалд чухал объектуудын гэрэл зураг дарж байгаад саатуулагджээ. Цагдаа нар түүнээс Киркенес хотын нисэх онгоцны буудлын нэмэлт зураг болон цэргийн нисдэг тэрэгний зургууд олсон байна.
Эх сурвалж: The Moscow Times