Исламын улс (IS) бүлэглэлийн эмэгтэйчүүдээс бүрдсэн батальоныг удирдаж байснаа хүлээн зөвшөөрсөн АНУ-ын иргэнд 20 жилийн хорих ял оноожээ.
Канзас мужийн иргэн 42 настай Эллисон Флюк-Экрен найман жилийн хугацаанд Ирак, Сири, Ливид террорист ажиллагаа явуулсан байна. Тэрээр мөн 100 гаруй охид, эмэгтэйчүүд, тэр дундаа 10-аас дээш насны охидыг цэрэгт бэлтгэдэг байснаа хүлээн зөвшөөрчээ.
Тэрээр зургадугаар сард буруугаа хүлээсэн юм.
Шүүхийн баримт бичигт дурдсанаар тэрээр Канзас мужийн Овербрук хэмээх жижиг нийгэмлэгт өссөн бөгөөд өмнө нь багшаар ажилладаг байжээ. Эхэндээ тэрээр “IS”-ын хэт бишрэгч (фанатик) дайчин байж байгаад дээш дэвшсэн байна.
Исламын улс бүлэглэлд өөр олон эмэгтэйчүүд нэгдэж, бүлэглэлийн төлөө тулалдаж, янз бүрийн үүрэг гүйцэтгэж байсан ч Флюке-Экрен нь эрчүүд давамгайлсан бүлэгт удирдах албан тушаалд томилогдсон нь ховор тохиолдол юм.
Хууль зүйн яамны мэдээллийн дагуу тэрээр 2000-аад оны эхээр Ансар Аль-Шариа гэх Ливийн зэвсэгт бүлэглэл болон “IS”-ийн гишүүн байсан, өдгөө нас барсан хоёр дахь нөхрийнхөө хамт Ойрх Дорнод руу нүүж, Канзаст хааяа очдог байжээ.
2012 онд түүнийг Сири рүү хууль бусаар хил давуулж, “IS”-ын идэвхтэй гишүүн болсон бөгөөд нөхөр нь тулалдаанд алагдсаны дараа өөр хэд хэдэн дайчинтай гэрлэсэн байна. Удаах хоёр нөхөр нь мөн тус бүлэглэлийн төлөө тулалдаж байгаад амь үрэгджээ.
Дөрвөн жилийн дараа тэрээр Сири улсын Ракка хотод байгуулсан “IS”-ын зөвхөн эмэгтэйчүүдээс бүрдсэн “Хатиба Нусайба” батальоны удирдагч, зохион байгуулагч болсон аж.
АНУ-ын прокурор түүнийг АНУ-д террорист халдлага үйлдэх зорилгоор шинээр хүн элсүүлсэн, өөрийн 12 хүүхдэдээ бие махбод, сэтгэл зүй, сэтгэл санаа, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргүүдэд сэжиглэж байгаа юм.
“IS”-т нэгдсэн АНУ-ын иргэдийн нийт тоо тодорхойгүй хэвээр байгаа ч судалгаагаар 300 орчим хүнийг террорист бүлэгт элсэх зорилгоор Сири, Ирак руу аялж, зорчихоор оролдсон гэж тооцоолдог байна. 2020 оны сүүлээр АНУ-ын эрх баригчид 27 хүнийг эх оронд нь буцаасан бөгөөд тэдний 10 нь терроризмын хэрэгт буруутгагдаж байна.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Исламын улс бүлэглэл, #СИри,