Live
ЗАСГИЙН ГАЗАР

ЗАСГИЙН ГАЗАР: Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймгийн бэлэн байдлын зэргийг 10 хоног сунгалаа

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 06.00 цагаас 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар боллоо.

Халдвар тархаагүй, бүртгэгдээгүй, тархалтыг хязгаарласан бусад аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 06.00 цагаас бууруулж 10 хоног өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд халдвараас сэргийлэх, тархалтыг зогсоох зэрэгтэй холбоотой ямар арга хэмжээ /худалдаа, үйлчилгээ, аймаг доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн гэх мэт/ авч хэрэгжүүлэхээ тухайн аймгийн Онцгой комисс,Засаг дарга шийдвэрлэх юм. Гэхдээ олон нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, цуглаан, жагсаал, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээг орон даяар хориглосон хэвээр байна. Төрийн болон хуулийн этгээдийн ажлыг тусгай горимд шилжүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, аймаг хооронд, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлах зэргийг сайд нар болон агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга, хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet