Тус ажлын хэсэг 2022 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр байгуулагдсанаас хойш хэрэг бүртгэлтийн 82 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын 38 хэргийг шалгажээ.