Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлын үеэр Б.Пүрэвдагва арилжааны үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх хүрээнд Улаанбаатар хотын хоёр хувийн албан татварыг 50 хувиар бууруулах саналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд /НИТХ/ өргөн мэдүүлэхээр байгааг мэдээлсэн байна.