“Айчи-Нагояа-2026” Азийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ К.Ёолк алтан медалийн төлөө Узбекистаны Абдурахим Нутфуллоевтой барилдаж, даралтаар цэвэр ялалт байгууллаа.