Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2026.06.29/ хуралдаанаар Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталж, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагт Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулахаар тов тогтоолоо.