Хутаг-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж, есөн улсад мах экспортлох эрхтэй "Булган мах маркет" ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн нөөц, боломжид түшиглэн арьс, ширийг эдийн засгийн эргэлтэд оруулах цэг байгуулах асуудлаар холбогдох талууд уулзалт зохион байгууллаа.