Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ. Тус  Их хуралд сум, аймаг, нийслэл, дүүргээс сонгогдсон нийтдээ 1800 төлөөлөгч оролцож байна. Намын дунд шатны байгууллага болох аймаг, дүүргүүдийн намын хорооны гишүүдийн 4250 суудлын төлөө 7000 гаруй гишүүд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж 70 шахам хувь нь анх удаа сонгогдож буй  залуусаар Ардчилсан Нам хүрээгээ тэллээ.