Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн дотоод, гадаадын нийт 7 аж ахуйн нэгж, консорциум саналаа ирүүлсэн. Сонгон шалгаруулалтыг 2026 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр зарлаж, материалыг 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 13:00 цаг хүртэл хүлээн авч, нээлтийн хурлыг мөн өдөр 14:00 цагт оролцогч бүх талуудын төлөөллийг байлцуулан ил тод зохион байгууллаа.