Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг тав дахь гадаад хэлээрээ буюу солонгосоор мэдээ мэдээлэл түгээж эхэллээ. Энэ хүрээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран ажиллаж байгаатай холбогдуулан Элчин сайд Чой Жин Вонтой товч ярилцлаа.