Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулах, гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх санхүүгийн механизмыг бүрдүүлэх чиглэлээр Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүнтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.