үерийн аюулаас сэрэмжил


408
Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 20-60 см давсан бол Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг давсан хэвээр байна.
266
Сэлэнгэ мөрний эхэн хэсэг болох Тосонцэнгэл сум Хялганат баг орчимд болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Дэлгэрмөрөн, Шишхэд , Зэлтэр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Балж, Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-75 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 5-50 см давсан байна.
314
Хайлсан цас, мөсний улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 115 см, Хангай нуруунаас усжих Идэр, Сэлэнгэ, Орхон, Хануй, Гичгэнэ, Хойттамир, Богд, Буянт, Завхан, Цагаантуруут, Алтай нурууны Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-35 см нэмэгдсэн.
463
Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Цааш үзэх