Тэрээр өөрийн сошиал хаягууд дээрээ БНХАУ болон Монгол Улсад аялж, стрийм хийнэ гэдгээ мэдэгдсэн бичлэг байрлуулсан байна. “Хятад, би очиж байна шүү” гэсэн тайлбартай тэрхүү бичлэгийн төгсгөлд “IShowSpeed Азийн аялал, Хятад, Монгол” гэсэн бичиг байсан юм.