Энэ оны 12-р сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн бараа, тээврийн хэрэгсэлд #гаалийн_хяналт шалгалт хийх явцад их хэмжээний эмийг ундаа, жүүсний тетрапак сав, жигнэмгийн хайрцаг болон биедээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил илэрчээ.