Ногоон орон сууц төсөл


191
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр НЗДТГ-аас хэрэгжүүлж буй Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Азийн хөгжлийн банкны Удирдах зөвлөлийн захирлууд болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.
232
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн Орон сууцны бодлогын газраас Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 5.6 га газрыг чөлөөлж, 13 блок бүхий нийт 462 айлын ногоон орон сууцны хорооллыг барьж буй.
Цааш үзэх