Тавантолгой түлш компанийн бүтээн байгуулалтын ажлуудын нэг болох Налайх- Чойр чиглэлийн А0101 дугаартай улсын чанартай авто замаас Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн үйлдвэр хүртэлх 3,5 км хатуу хучилттай авто зам тавих ажил дуусаж өнөөдөр замын хөдөлгөөнийг нээлээ.