Мал эмнэлгийн ерөнхий газраас бог малын мялзан, хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, болзошгүй эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, халдварын тархалтыг магадлах зорилгоор эмнэл зүйн шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалт судалгааг төв болон зүүн бүсийн 14 аймаг, нийслэлийн малчин өрхийг хамруулан хийлээ.