Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St Jude) эмнэлэг хамтран “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-ын төслийн хүрээнд нийлүүлж буй хүүхдийн хорт хавдрын эмийн эхний ээлжийг Монгол Улсад хүлээлгэн өглөө.