Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар  Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, ОХУ-аас үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй хилээр нэвтрүүлэх, аймаг орон нутаг руу түгээх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг өглөө.